Зүтгүүрийн тэнхим - Төмөр замын политехник коллеж

Зүтгүүрийн тэнхимийн танилцуулга
2007 онд анх УБТЗ-ын МСҮТ байгуулагдаж “Зүтгүүрийн туслах машинч”, “Илчит тэрэгний засварчин” мэргэжлээр нэг жилийн сургалттай мэргэжилтэй ажилтан бэлтгэж байсан бол 2019 оноос УБТЗ-ын Политехник коллеж болж өргөжсөнөөр мэргэжлийн боловсролын” Зүтгүүрийн туслах машинч”, “Илчит тэрэгний засварчин”, техникийн боловсролын “Зүтгүүрийн техникч” мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүтгүүрийн чиглэлээр дараах мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Техникийн боловсролоор:

Зүтгүүрийн техникч мэргэжлээр 3 жил

Зүтгүүрийн техникч мэргэжлээр 1,5 жил /эчнээ/

Мэргэжлийн боловсролоор:

Илчит тэрэгний засварчин мэргэжлээр 1 жил

Зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр 1 жилийн сургалтыг лекц, семинар, лабораторийн

ажил, үйлдвэрлэлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг явуулж зүтгүүрийн техникч, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин мэргэжлээр төгсгөхөөс гадна үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хангалттай хийсэн оюутнуудад засварчны 1-2-р зэрэг олгож төгсгөж байна.

Политехник коллежийн зүтгүүрийн техникч, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин мэргэжлээр жилд 150-иад оюутан төгсөж үйлдвэрлэл дээр Дархан, Улаанбаатар, Сайншанд татах хэсэг болон Болд төмөр ерөө гол ХХК болон Монголын төмөр зам ТӨХК-д ажиллаж байна.

Зүтгүүрийн тэнхимийн багш нар нь УБТЗ-ын коллежийг Зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжилтэй төгсөж, мэргэжлээрээ үйлдвэрлэл болон сургалтаар 19-32 жил ажилласан дадлага туршлагатай баг хамт олон байна.

Сургалтын орчин:

Зүтгүүрийн авто тоормосын иж бүрэн лаборатори

Зүтгүүрийн хөдөлгүүрийн эд ангийн бүтцийн лаборатори

Зүтгүүрийн мэргэжлийн лекцийн кабинет

Сургуулийн дадлагын газарт ТЭМ-2 серийн илчит тэрэг, хөдөлгүүрийн эд ангиуд, Д-49 төрлийн дизель хөдөлгүүр дээр дадлага, сургалтыг явуулж байна.