Ашиглалтын тэнхимийн танилцуулга

       УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдсанаас хойш Ашиглалтын тэнхим “Төмөр замын өртөөний жижүүр”, ”Ачаа вагон хүлээлцэгч” бэлтгэх мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

      Сургуулийн сургалтын үйл ажиллагаа 2019 оноос Политехник коллеж болж өргөжсөнөөр “Ашиглалтын техникчийн” боловсрол олгох сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 жилийн өдрийн анги, 1.5 жилийн эчнээ анги, мэргэжлийн боловсролын “Төмөр замын өртөөний жижүүр”, ”Ачаа вагон хүлээлцэгч”-ийн ангиудад сургалтын үйл ажиллагааг явуулан мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байна. 

      Ашиглалтын тэнхим нь мэдлэг, ур чадвартай төмөр замын ажилтан бэлтгэх зорилготой техникийн боловсролын 1 мэргэжлээр, мэргэжлийн боловсролын 2 мэргэжлээр , чадамжийн сургалтын 3 мэргэжлээр  сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

    Ашиглалтын тэнхим нь: Үндсэн 4 багштайгаар батлагдсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Техникийн болон мэргэжлийн боловсролоор дараах төрлийн сургалтуудыг явуулж байна.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ангиуд:
Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрөөр
  • Төмөр замын өртөөний жижүүр 1 жил
  • Ачаа вагон хүлээлцэгч 1 жил
Техникийн боловсролын хөтөлбөрөөр
  • Төмөр замын ашиглалтын техникч – 3 ба 1,5 жил
Сургалтын орчин:
  • Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн лаборатори–1
  • Ачаа тээврийн кабинет -1
  • Төмөр замын өртөөний жижүүрийн кабинет – 1
  • Сургуулийн сургалтын полигон


А.Өлзийжаргал

Ашиглалтын тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Төмөр замын тээврийн менежмент

Ажлын туршлага: 12 жил

Боловсрол: 

  • Төмөр замын тээврийн менежмент /бакалавр/
  • Бизнесийн удидлагын /магистр/

Шагнал урамшуулал:

  • Тэргүүний залуу багш
  • МТЗ-ын ҮЭ холбооны Баярын бичиг

У.Басхүү

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Төмөр замын ашиглалтын инженер

Ажлын туршлага: 6 сар

Боловсрол: 

  • Төмөр замын ашиглалтын инженер


Б.Сарнай

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Төмөр замын тээврийн менежмент

Ажлын туршлага: 17жил

Боловсрол

  • Вагоны инженер бакалавр
  • Төмөр замын тээврийн менежмент бакалавр
  • Бизнесийн удидлагын магистр

Шагнал урамшуулал:  Хөдөлмөрийн хүндэт медаль-2016

A.Болормаа

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Төмөр замын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалтын инженер.

Ажлын туршлага: 31 жил

Боловсрол:

  • Төмөр замын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалтын инженер, бакалавр, 
  • Удирдахуйн ухааны магистр.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  1. ЗТАМБИ “NARTAM” Тээвэр удирдлага, тээвэр зохион байгуулалтын Мэргэшсэн инженер;
  2. ОХУ, ИрГУПС “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал”, 2016, гэрчилгээ;
  3. БНХАУ, Чэндү, 2016, “Хөгжиж буй орнуудын төмөр зам барилгын төслийн удирдлага”;
  4. ТТДС, 2024, Багшлах эрхийн гэрчилгээ;
  5. Котра, 2015, Сертификат;
  6. ХНХДС, 2016, Хөдөлмөрийн эрх зүй;
  7. ХНХЯ, ХАБЭМ, 2021 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт

Шагнал урамшуулал:

  1. 2009, “Тэргүүний төмөр замчин”
  2. 2009, МҮЭ-үүдийн холбооны “Шилдэг залуу Лидер”
  3. 2014, ЗТЯ-ы “Хүндэт жуух бичиг”
  4. 2015, МЗХ-ы “Хөдөлмөрийн алдар”
  5. 2022, МҮЭ-үүдийн холбооны “Хөдөлмөрийн алдар”
  6. 2022, УБТЗ-ын “Төмөр замчны алдар” 

Л. Сүнжидмаа

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Тээврийн менежмент
Ажлын туршлага: 4 жил
  • 2017 – 2019 онд Дадлага түншлэл курс хариуцсан багш
  • 2019 – 2021 онд Ашиглалтын мэргэжлийн багш
Боловсрол:
  • 2000-2010 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрсумын ЕБС-д Бүрэн дунд боловсрол
  • 2010-2014 онд УБТЗ-н ТДС-д Тээврийн менежмент мэргэжлээр бакалавр
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
  • Сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж мэргэшлийн IV түвшний шаардлагыг ханган  гэрчилгээ
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол сургалтын Улаанбаатар бүсийн арга зүйн төвөөс багшлах эрхийн үнэмлэх
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан.