🎓 ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

🎓 ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

УБТЗ-ын Политехник коллежийн Оюутны зөвлөл нь суралцагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдний санал санаачилгыг дэмжих, оюутан суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

🎯 Зорилго

Суралцагчдын санал хүсэлтийг сонсох, оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон зөв хандлагыг төлөвшүүлэх замаар оюутны хөгжлийг дэмжих.

📌 Үндсэн үйл ажиллагаа

  • Суралцагчдын санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллага, удирдлагад уламжлах
  • Сургалт, хүмүүжил, соёл, спортын үйл ажиллагаанд суралцагчдыг идэвхтэй оролцуулах
  • Урлаг, спорт, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулах
  • Оюутны эрх, үүрэг, хариуцлагын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Сайн дурын болон нийгмийн оролцооны үйл ажиллагааг дэмжих
  • Суралцагчдын манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх
  • Сургуулийн орчин, оюутны үйлчилгээтэй холбоотой санал санаачилгыг хэрэгжүүлэх

👥 Оюутны зөвлөл

Оюутны зөвлөл нь суралцагчдын дуу хоолой болж, оюутан бүрийн оролцоо, хөгжил, санаачилгыг дэмжин ажиллана.


Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежийн оюутнуудын дунд зохион явагдсан "3х3" сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Нийт 24 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөнөөс УБТЗ-ын Политехник коллежийг төлөөлж оролцсон ДТ-1, ДСП-а, ВТ-1, Шт-3,ТТ-3, ПТ-1 ангийн оюутнуудаас бүрдсэн эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ. Тамирчид маань сургуульдаа өргөмжлөлөө хадгалуулахаар захирал Ё.Бямбатогтоход гардуулан өглөө.



УБТЗ-ын Политехник коллежийн "Спорт наадам"

УБТЗ-ын Политехник коллежийн "Спорт наадам" амжилттай явагдаж өндөрлөлөө. 5 төрөлт тэмцээнд нийт эрэгтэй 11 баг, эмэгтэй 7 баг тамирчид оролцлоо. 3 хоногийн турш өрсөлдсөн уг “Спорт наадамд” А.Оюунгэрэл багштай ВҮЗ-Б анги тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт М.Чанцалдулам багштай ДТХ багууд шалгарлаа. Тэмцээнд анги хамт олноо удирдан идэвхитэй оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.










ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус сургууль нь оюутны байгууллага ба оюутны оролцоог дэмжиж, хамтран ажиллах хүрээнд сургуулийн үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд оюутны оролцоог дэмжих хэлбэрийг тусгаж, сургуулийн бодлого, чиглэлийн хүрээнд ажиллах бүтэц, зохион байгуулалттай ажилладаг.


Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Оюутнуудын сайн дурын болон урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг сургуулийн захиргаа болон багш нартай хамтран зохион байгуулах.

Оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачилан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалж төлөөлөн ажиллах.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Оюутны зөвлөлийн дарга:
Ган-Очир
Гишүүдэд:
Н.Баттулаг
Б.Бат-очир
Г.Мөнхбат
А.Мөнхтөр
Н.Энхгэрэл
Б.Эрдэнэмөнх
Ш.Өнөрмаа
Г.Сугарбилэг
Б.Отгонсаран
О.Уянга
О.Мягмарбат
М.Амаржаргал
Г.Ариунцэцэг
Б.Цоодол
Нарангарав