Мэргэжлийн боловсрол олгох сургалтууд


 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (1 ЖИЛ) 

Тавигдах шаардлага:

  1. 18 насанд хүрсэн
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй
  3. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх

Дараах 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Төмөр замын өртөөний жижүүр
  • Ачаа вагон хүлээлцэгч
  • Зүтгүүрийн туслах машинч
  • Илчит тэрэгний засварчин
  • Вагон үзэгч, засварчин
  • Зорчигчийн вагоны үйлчлэгч
  • Төмөр замын замчин
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр
  • Цахилгааны монтёр

 

Төмөр замын өртөөний жижүүр: Суралцагчийг онолын мэдлэгээ дадлагаар бататгаж, IV-V зэрэглэлийн өртөө, зөрлөгийн галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх, нөхцөл байдлыг зөв үнэлэх, хариуцлагатай ажиллах мэргэжлийн өндөр ур чадвар бүхий гүйцэтгэгч болгон төлөвшүүлэх;

Ачаа вагон хүлээлцэгч: Суралцагчийг онолын мэдлэгээ дадлагаар бататгаж ачаа вагонд, ачаа коммерийн үзлэг хийх, ачилт буулгалтыг зохион байгуулах, анхан шатны бичиг баримтуудыг үнэн зөв бичих, мэдээллийг хурдан шуурхай дамжуулах болон эрсдэлийг үнэлэх чадвартай, гүйцэтгэгч-хянагч болгон төлөвшүүлэх;

Зүтгүүрийн туслах машинч: Хувь хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, Зүтгүүрийн техникчийн ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгох,

Илчит тэрэгний засварчин: Илчит тэрэгний засварын технологийн мэдлэг, ур чадварыг онол, дадлагаар эзэмшиж, засварчны 1-р зэрэгтэй, илчит тэрэгний засварчны чадамжийг эзэмшинэ.

Вагон үзэгч засварчин: Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, вагоны арчилгаа засвар, үйлчилгээг гүйцэтгэх, вагон болон түүний зангилаа, эд ангиудад техникийн үзлэг - үйлчилгээ, засвар хийх чадварыг эзэмшинэ.

Зорчигчийн вагоны үйлчлэгч: Зорчигчдод тогтоогдсон цаг хугацаанд багтаан зөв боловсон, түргэн шуурхай үйлчлэх, Зорчигчдыг буулгаж суулгах, бичиг баримтанд хяналт тавих, аялалын үед зорчигчдод үйлчлэх, зорчигчдын болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадварыг эзэмшинэ.

Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр: Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй хангахын тулд төмөр замын автоматик телемеханик ба холбооны байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах, өртөөний болон хоорондын замын автоматикийн системийг судалж, тэдгээрийн үялдаа холбоо, байгууламжуудад технологит ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэх анхан шатны мэдлэг олгож, гарсан гэмтэл саатлыг засварлах, найдвартай ажиллагаагаар хангаж, төхөөрөмж ашиглалтын засвар, үйлчилгээ хийх, мэргэжлийнур чадвар, самбаачлах сэтгэлгээг эзэмшүүлэх. 

Цахилгааны монтёр: Цахилгаан эрчим хүчний байгууламжийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар, үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх чадвартай бөгөөд цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыгхангажажиллах мэдлэг чадварыг эзэмшинэ. 

Төмөр замын замчин: Төмөр замын ажил гүйцэтгэх үеийн галт тэрэгний аюулгүй байдлыг ханган замын ажлуудыг гүйцэтгэх технологийн дагуу замд үзлэг хийх, гэмтлийг илрүүлэх, замыг арчлах замын техникийн бичиг баримт хөтлөн ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшиж төгсөх бөгөөд 1-4-р зэрэгтэй замчин, гарамын жижүүр зэрэг албан тушаалд ажиллах боломжтой.