1972 онд Төмөр замын техникумыг түшиглэн байгуулагдсан. Төмөр замын техник мэргэжлийн сургуулийн үндсэн дээр үүсэж, өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж байна. БСШУЯ-ны сайдын тушаалаар 2007 оноос вагоны мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор вагон үзэгч засварчин, зорчигчийн вагоны үйлчлэгчээр анхны элсэлт авсан.
Вагон үзэгч засварчны мэргэжлийн мастер болон мэргэжлийн багш 2, зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлийн мастер болон мэргэжлийн багш 2, нийт 4-н багштайгаар ажиллаж байсан.
Вагоны мэргэжлийн багш С.Алтансамбар, мастер багш С.Сайнгэрэл, зорчигчийн вагоны үйлчлэгчийн мэргэжлийн багш С.Мөнхсүрэн, мастер багш Ц.Батцэцэг нар ажиллаж байсан.
2011 онд “Зорчигчийн вагоны үйлчлэгч, Вагон үзэгч засварчин”- ны хосолсон мэргэжлээр анхны төгсөлтийг хийсэн.
2019 оноос статус өөрчлөгдөн Политехник коллеж болсонтой холбогдуулан мэргэжлийн боловсролын “Вагон үзэгч засварчин”, “Зорчигчийн вагоны үйлчлэгч” мэргэжлээс гадна техникийн боловсрол олгохоор “Вагоны техникч” мэргэжлээр 3 болон 1.5-н жилийн сургалтын програмтай болсон.
Одоогийн байдлаар дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд: Тэнхимийн эрхлэгч Б. Оюунцэцэг, Багш: Д.Энхжаргал, Д.Шаравжамц, А. Оюунгэрэл.
Вагоны тэнхим нь УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ын хэмжээнд Төмөр замын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд ажлын өндөр амжилт гарган 2025 оны хөдөлмөрийн уралдаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилласан байгууллагаар ШАГНАЛТ байр эзэлж диплом мөнгөн шагналаар шагнагдсан.
Сургалтын чиглэл, хөтөлбөрүүд
Вагоны тэнхим нь чадамжинд суурилсан, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулдаг.
Материаллаг бааз
Оюутнууд бодит ажлын орчинд ойртохын тулд лаборатори болон полигон дээр практик сургалтаа хийдэг.
Чанарын баталгаа
Вагоны техникчийн 3 жил болон 1.5 жилийн сургалтын хөтөлбөрүүд нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс магадлан итгэмжлэгдсэн.
![]() | |
Вагоны тэнхимийн эрхлэгч
Мэргэжил: Вагоны инженер
Ажлын туршлага: 22 жил
Боловсрол: Дээд – Техникийн ухааны магистр
Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”
УБТЗ ХНН-ийн “Тэргүүний төмөр замчин”
УБТЗ ХНН-ийн “Төмөр замчны алдар”
Вагоны тэнхимийн багш
Мэргэжил: Вагоны инженер
Ажлын туршлага: 19 жил
Боловсрол: Бизнесийн удирдлагын магистр
Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт төмөр замчин”
Вагоны тэнхимийн багш
Мэргэжил: Вагоны инженер
Ажлын туршлага: 32 жил
Боловсрол: Дээд – Нийгмийн удирдлагын магистр
Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”
Вагоны тэнхимийн багш