Замын тэнхимийн танилцуулга

УБТЗ ХНН-н Политехник коллежийн анхны суурь нь  1971 онд “Төмөр замын мэргэжлийн сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2007 онд "Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" болон шинэчлэгдэж байгуулагдаж мэргэжлийн боловсролын сургалт эхэлсэн. Энэхүү 2007 оноос эхлэн “Замчин” мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хугацаатай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оноос “Замчин” мэргэжлийн сургалтын 4  сарын хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалт явуулж эхэлсэн.

Тус сургууль нь 2019 онд УБТЗ-ын Политехник коллеж болон өргөжсөнөөр Замын тэнхим нь “Замын техникч” 3 жил ба 1.5 жил, “Төмөр замын машин механизмийн техникч” 3 жил ба 1.5 жилийн техникийн боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тэнхим мэргэжлийн 4 үндсэн багштай:

  1. Замын мэргэжлийн-3 багш
  2. Төмөр замын машин механизмын мэргэжлийн-1 багш

 Замын тэнхимийн хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрүүд:

Мэргэжлийн сургалт:

  • Төмөр замын замчин – хугацаа 4 сар

Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрөөр:

  • Төмөр замын замчин – хугацаа 1 жил

Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрөөр:

  • Замын техникч – хугацаа 3 жил ба 1.5 жил
  • Төмөр замын машин механизмын техникч – хугацаа 3 жил ба 1.5 жил

“Замын техникч” хөтөлбөр 2025 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.

Сургалтын орчин: 

  1. Төмөр замын машин механизм, бага механикжилтийн лаборатори – 1 ширхэг
  2. Төмөр замын бүтэц, технологийн лаборатори – 1 ширхэг
  3. Замын мэргэжлийн кабинет – 2 ширхэг
  4. Төмөр замын сургалтын полигон
  5. Замын багажны сараа
    Дээрх иж бүрэн сургалтын орчинд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.





Add comment

Add comment

reload, if the code cannot be seen

Б.Бат-Энх

Замын тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Төмөр замын машин механизм ашиглалт

Ажлын туршлага: 14 жил

Боловсрол: Дээд – Техникийн ухааны магистр

  • Төмөр замын дээд сургууль “Төмөр замын хүнд машин механизм ашиглалт” бакалавр
  • ШУТИС-н Механик тээврийн сургууль “Үйлдвэрлэлийн автоматжуулалт” магистр

Шагнал урамшуулал:

  • УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”

Б.Урангуа

Замын мэргэжлийн багш


Мэргэжил: ТЗ-ын барилга, зам, замын аж ахуйн инженер
Ажлын туршлага: 23 жил
Боловсрол:
  • Төмөр замын коллеж, 1998 он “Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн инженер” мэргэжлээр бакалавр
  • Шинэ Иргэншил дээд сургууль, 2015 он “Боловсролын удирдлагын магистр”
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын гашнал “Онц хөдөлгөөнчин” тэмдэг
  2. 2012-2013 оны хичээлийн жилийн “Хөдөлмөрийн аварга багш
  3. Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль
  4. УБТЗ-ын Замын даргын “Жуух бичиг”
  5. 2015-2016 оны хичээлийн зохион байгуулагдсан Эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд 1-р байр
  6. 2016.10.04-нд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдэг
  7. УБТЗ-ын Замын даргын шагнал Тэргүүний төмөр замчин тэмдэг /2017.09.26
  8. УБТЗ-ын ҮЭХ “Хүндэт үнэмлэх” /2018 он/
  9. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг /2019.10.22
  10. УБТЗ-н “Төмөр замчний алдар” 2022 онд

Б.Энхцэцэг

Замын тэнхимийн багш


Мэргэжил: Төмөр замын дээд сургууль “Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн инженер” 

Ажлын туршлага: 15 жил

Боловсрол:

  • Төмөр замын дээд сургууль “Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн инженер” бакалавр

А.Ариунболор

Замын мэргэжлийн багш


Мэргэжил: Төмөр замын Замын инженер

Ажлын туршлага: 11 жил 

Боловсрол: Техникийн ухааны магистр

  • Төмөр замын дээд сургууль “Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн инженер” бакалавр
  • Төмөр замын дээд сургууль “Тээврийн үйлчилгээ” техникийн ухааны магистр