Техникийн боловсрол олгох сургалтууд

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (3ЖИЛ)

   Зорилго: Төмөр замын тээврийн хөгжил, эдийн засгийн бүтээмжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын ур чадварын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвартай ажилтныг бэлтгэж, тэдний мэргэшлийн түвшинг ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг нь хангахад оршино.

Зорилт:

Ерөнхий суурь чадамжийн түвшинд: Суралцагчдад суурь боловсролын түвшний байгаль, нийгмийн ухааны мэдлэгийг эзэмшүүлэх, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах, харилцах чадвар, мэдээллийн технологийг ашиглах анхан болон дунд шатны чадвар, ёс зүй, хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагатай байх дадлыг төлөвшүүлэх, 

Мэргэжлийн суурь чадамжийн түвшинд: Суралцагчдад тухайн мэргэжлийн онолын суурь мэдлэгийг олгох, нэр томьёог эзэмшүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны технологи дарааллын анхан шатны ойлголтыг өгч хэрэгжүүлэх чадварыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны шаардлагыг хэрэгжүүлэх дадалд сургах, үйлдвэрлэлийн дадлагад бэлтгэх,

Тавигдах шаардлага:

  1. ЭЕШ-ын босго оноотой байх (математик, физик)
  2. Бүрэн дунд боловсрол болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх  
  3. Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэпэй
  4. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх

Техникийн боловсрол олгох сургалтаар 1,5 жил болон 3 жилийн ангиуддаа дараах мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 

Үүнд:

  1. Төмөр замын ашиглалтын техникч
  2. Зүтгүүрийн техникч
  3. Замын техникч
  4. Вагоны техникч
  5. Цахилгааны техникч
  6. Төмөр замын машин механизмын техникч
  7. Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч

Төмөр замын ашиглалтын техникч:

    Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Суралцагчийг онолын мэдлэгээ дадлагаар бататгаж, галт тэрэг болон сэлгээний хөдөлгөөнийг аюулгүй, тасралтгүй зохион байгуулах,  техник хэрэгслийг өндөр бүтээмжтэй ашиглах, ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангаж, тээврийн үйл ажиллагааны нэвтрүүлэх болон боловсруулах хүчин чадлыг оновчтой удирдах чадамж бүхий мэргэжилтэн болгон төлөвшүүлэх; 

Зүтгүүрийн техникч:  

Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Хувь хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, Зүтгүүрийн техникчийн ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгох;

  Вагоны техникч:

  Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Суралцагчдад Вагоны бүтэц, эд анги, тэргэнцэр, автотоормос, ниших татах төхөөрөмж, явах эд ангийн техникийн шинж чанар, ажиллах зарчмыг судлах мөн эвдрэл, элэгдлийн шалтгаан, оношилгооны арга, засварын төрлийг эзэмшүүлэх. Засварын технологи, стандарт, нормыг хэрэгжүүлэх чадвар олгох. Аюулгүй ажиллагаа, чанарын хяналт, баримт бичиг хөтлөлтийг сургах. Практик орчинд   багаар ажиллах, шийдвэр гаргах, шинэ технологи нэвтрүүлэхэд бэлтгэх.

Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч:

    Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй хангахын тулд төмөр замын автоматик телемеханик ба холбооны байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах, өртөөний болон хоорондын замын автоматикийн системийг судалж, тэдгээрийн үялдаа холбоо, байгууламжуудад технологит ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэх анхан шатны мэдлэг олгож, шинэ өртөө зөрлөг байгуулж төслөх, угсрах ажилд гар бие оролцох, засварлах, найдвартай ажиллагаагаар хангаж, төхөөрөмж ашиглалтын засвар, үйлчилгээ хийх, мэргэжлийнур чадвар, самбаачлах сэтгэлгээг эзэмшүүлэх. 

Цахилгааны техникч:

Мэргэшүүлэх чадамжийн түвшинд:

Замын техникч:

   Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Мэргэшүүлэх суурь чадамжийн түвшинд: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагыг  хангахуйц мэдлэг, хандлага, ур чадварыг эзэмшсэн; төмөр замын дээд, доод бүтцийн гэмтэл, доголдлыг мэргэжлийн түвшинд оношлох, илрүүлэх, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай; үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээний шаардлагыг хангасан, төмөр замын тээврийн салб өрсөлдөх болон хөрвөх чадвар бүхий мэргэшсэн Төмөр замын, замын техникч  бэлтгэхэд оршино. 

   Төмөр замын машин механизмын техникч:

    Мэргэшүүлэх чадамжийн түвшинд: Машин механизмын бүтэц, ажиллах зарчим, онцлог, үйл ажиллагаа, технологын  мэдлэг олгож, Барилга, зам, өргөх тээвэрлэх, төмөр замын машин механизм, тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, ашиглалт, үйлчилгээ, найдвартай ажиллагааг  хангах, судлах, тооцоолох, шийдвэрлэх онолын мэдлэг болон ур чадварыг бүрэн эзэмшүүлэх;


Add comment

Add comment

reload, if the code cannot be seen